A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Нийгмийн халамжийн тухай хуулиуд, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай болон Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, т
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Нийгмийн халамжийн тухай хуулиуд, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай болон Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1995 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 89

Нийгмийн халамжийн тухай хуулиуд, Ахмад настан,түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай болон Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/Нийгмийн халамжийн тухай хуулиуд, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай болон Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулиудад Засгийн газраас батлан мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, тэтгэмж, зардлын хэмжээг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний дотор батлан гаргах;

2/Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, халамжийн болон асрамжийн үйлчилгээ, ахмад настан, тахир дутуу хүний нийгмийн хамгаалалтын харилцааг зохицуулах, норм, норматив тогтоох асуудлаар урьд гаргасан Засгийн газар /БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл/, түүний байгууллагуудын шийдвэрийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан дээр дурдсан хуулиудад нийцүүлэх;

З/1996 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтааж шинэчлэн тогтоох;

4/Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ахмад настан, тахир дутуу хүмүүсийн санаачилгаар болон тэдгээрт зориулж төрөөс үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, алдагдлыг нь нөхөн санхүүжүүлэх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тухай бүр шийдвэрлэж байх;

5/Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлийг 1996 ны 1 дүгээр сард багтаан байгуулж ажиллуулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороо /Б.Дэмбэрэл/-нд даалгасугай.

ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ