- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 1 дүгээр хавсралтын ёсоор, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Нийслэлийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A