A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ ХИЙХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 56

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороо /Т.Ганди/, Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР