A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 60

"Нийгмийн дэг журмыг хангахад төрийн бүх шатны байгууллагын үүргийг дээшлүүлье" сэдэвт улсын зөвлөлгөөний үзэл санааг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэж Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Нийгмийн дэг журам хангах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.Нийгмийн дэг журам хангах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг хугацаанд нь биелүүлэхийг Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, тэдгээрийн удирдлагад даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ