Хэвлэх DOC Татаж авах
НӨХӨН СОНГУУЛЬ ЗАРЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НӨХӨН СОНГУУЛЬ ЗАРЛАХ ТУХАЙ


2002 оны 7 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 53



Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 36 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийг 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.


2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 36 дугаар тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 2002 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр явуулахаар тогтоосугай .


3. Энэ тогтоолыг 2002 оны 7 дугаар саын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР