Хэвлэх DOC Татаж авах
ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 45



Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1/ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон тогтоол, шийдвэрийг 1996 оны 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан, Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд нийцүүлэх;


2/Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан журам, жагсаалтыг 1996 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж мөрдүүлэх;


3/1996 оны хавар гарсан түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан иргэн, төрийн албан хаагчид Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, зардал, тусламжийг олгох асуудлыг шийдвэрлэх.


ДАРГА Н.БАГАБАНДИ