A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Олон улсын гэрээний тухай Монгол улсын хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол шийдвэрийн 1994 оны эхний улиралд багтаан Олон улсын гэрээний тухай Монгол улсын хуульд нийцүүлэх;

2)яам, тусгай газар, тэдгээрийн харьяа байгууллашууд болон аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас бусад улсын ижил төрлийн байгууллагууд болон хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах журмыг 1994 оны эхний улиралд багтаан боловсруулж мөрдүүлэх.

2."Гадаад улсын ба олон улсын байгууллага албан тушаалтантай харилцах журмыг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ