


ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ
2009 оны 01 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 05
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8, 21.10, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Норовын Алтансүхийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
