Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ


2008 оны 09 сарын 11 өдөр 


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 11



Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг 2008 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ням гаригт явуулахаар 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн товлон зарласугай.


2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ