


ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАХ ТУХАЙ
2008 оны 05 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 50
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. 2008 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдэлд Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад олон хүн нэрвэгдэж харамсалтайгаар амь үрэгдсэнд эмгэнэн 2008 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас мөн өдрийн 21.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарласугай.
2.Гашуудлын үеийн дэгийг тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
