A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 44

Төрийн ордон. Улаанбаатар хот

ОРОН ДАЯАР ГАШУУДАЛ ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ой, хээрийн түймэр унтраах томилгоотой албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нисдэг тэрэгний осолд өртөн харамсалтайгаар амь үрэгдсэнд эмгэнэн 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 07.00 цагаас 13.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарласугай.

2.Гашуудлын үеийн дэг, гашуудал үйлдэх ёслолын түр журам тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/ -т даалгасугай.

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН