A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ПАРЛАМЕНТЫН МУЗЕЙГ ҮНДЭСЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндэсний түүхийн музейн харьяанд Парламентын музей байгуулах ажлыг эхлүүлсүгэй.

2.Парламентын музей байгуулах, цаашдын үйл ажиллагааных нь зардлыг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусган батлуулж байхыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

З.Парламентын музей байгуулах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагаас хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Энхтайван/, Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ