


Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай
2009 оны 11 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 70
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсад прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг 2010 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэхээр тогтоосугай.
2.Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг 2010 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
