Хэвлэх DOC Татаж авах
ПРОКУРОРТ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ПРОКУРОРТ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


1996 оны 10 дугаар сарын З1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 58



Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З дахь заалт болон 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1.”Прокурорт албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар; “Прокурорт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Эрдмийн зэрэг, цолтой прокурорт эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгохдоо Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журмыг баримталж байхаар тогтоосугай.


З.Прокурорт албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоход шаардагдах зардлыг прокурорын байгууллагын жил бүрийн нэгдсэн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.


ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ