A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр баталсугай.

1/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга -Ж.Ядамсүрэн

2/ Нарийн бичгийн дарга -Ж.Сүхбаатар

Гишүүд:

3/ Үндэсний статистикийн газрын дарга -Ч.Даваасүрэн

4/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн

Тамгын газрын даргын орлогч -Д.Намсрай

5/ Улсын Их Хурлын Тамгын газрын

Ерөнхий нарийн бичгийн даргын

нэгдүгээр орлогч бөгөөд хуулийн

хэлтсийн дарга -Ж.Нарантуяа

6/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

тэргүүн дэд дарга -Л.Хангай

7/ Санхүү, эдийн засгийн яамны Төрийн

нарийн бичгийн дарга -Н.Түмэндэмбэрэл

8/ Цагдаагийн ерөнхий газрын дарга -Ч.Амарболд

9/ Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга -Д.Эрдэнэчулуун

10/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын нарийн бичгийн дарга -Г.Маналжав

11/ Төрийн бус байгууллагын төлөөлөл

/Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн/ -Р.Бурмаа

2.Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны дэг, зохион байгуулалттай холбогдсон заавар, журмыг боловсруулж, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Сонгуулийн ерөнхий хороо /Ж.Ядамсүрэн/-нд даалгасугай.

З.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилсонтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны өмнөх бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ