Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөлөх тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс чөлөөлөх тухай


2011 оны 05 сарын 12 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 21



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулж Бадрахын Шаравсамбуу, Даш-Онолтын Дүгэржав, Батаагийн Ганболд, Дондийн Цэрэнжамц нарыг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.


2.Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ