A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 30

Төрийн ордон, Улаанбаатар хот

СТРАТЕГИЙН НӨӨЦИЙН БАРАА, МАТЕРИАЛЫН НЭР, ТӨРӨЛ БАТЛАХ ТУХАЙ

Улсын нөөцийн тухай хуулийн 12.1.2, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг хавсралт ёсоор баталсугай.

2.Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлөөр нь байршил, тоо хэмжээг тогтоохыг Засгийн газарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН