Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.2 ДАХЬ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

 

2002 оны 9 дүгээр                                                                                                               Дугаар 276                                                                                                             Улаанбаатар

сарын 9-ний өдөр                                                                                                                                                                                                                                                              хот

 

 

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15 ДУГААР ЗҮЙЛИЙН

15.2 ДАХЬ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн тавиннэгдугээр зүйлийн 4 дэх хэсэгт: "Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно".

Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт: "Шүүгчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлнө:

58.1.1.өөрөө хүсэлт гаргасан;

58.1.2.өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн өөр ажил, албан тушаалд сонгосон буюу томилсон;

58.1.3.биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

58.1.4.энэ хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

58.1.5.ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй тухай Мэргэшлийн хорооны дүгнэлт гарсан" гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах үндэслэл байхгүй байна.

Иймд Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, 10 шүүгчээс бүрдэнэ" гэсэн заалтыг Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд одоо ажиллаж байгаа шүүгчдийг 6 шүүгчээр цөөрүүлнэ гэж ойлгоно.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ГАНБАТ

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Д.БАТСАЙХАН

                                                            ШҮҮГЧ                                    Р.ЖАМЪЯНЧОЙЖИЛ