Хэвлэх DOC Татаж авах
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 05 сарын 05 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 40



Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тангараг өргөх журмыг хавсралтаар баталсугай.


2.Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ