Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИУД БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛЖ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 06 сарын 02-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 34



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1/нефтийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ, төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханшны өөрчлөлтийг харгалзан нефтийн бүтээгдэхүүний дотоодын үнийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай үед Улсын Их Хурлаас олгогдсон эрхийнхээ хүрээнд түүнд ногдох гаалийн болон худалдааныНтатварыг өөрчлөн, шуурхай зохицуулалт хийж байх;


2/Монгол Улсын 1995 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Автобензин, дизелийн түлшний албан татварынх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд хуримтлагдсан байвал зохих замын хураамжийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх арга хэмжээ авах.


ДАРГА Н.БАГАБАНДИ