A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай


2009 оны 07 сарын 02 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 49



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. ”Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 3, 4 дэх заалт нэмсүгэй:


“3.Төсвийн орлогын эх үүсвэр болон барилга байгууламжийн ажлыг ач холбогдол, хөрөнгө оруулалт, үр өгөөж, ашигт малтмалын орд газруудын дэд бүтцийн бүтээн байгуулалттай уялдуулан дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа үлдсэн 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус улсын төсвөөс олгох, гүйцэтгэгчид Засгийн газраас вексель, өрийн бичиг гаргах замаар төлбөрийг баталгаажуулах зарчим баримтлахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.


4.Энэ тогтоолын хавсралтад заасан авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад орсон объектуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн гүйцэтгэгчийг нь тендер шалгаруулалтаар болон шууд сонгон гүйцэтгүүлэхдээ төсөв, үнийн өсөлттэй уялдуулан хугацаа, төсөвт өртгийг нарийвчлан тооцохыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.”


2.Мөн тогтоолын 2 дахь заалтын “уг объектыг ашиглалтад хүлээж авсаны дараахь эхний жил 30 хувь, 2 дахь жил 30 хувь, 3 дахь жил 40 хувиар тус тус тооцон” гэснийг “төсвийн хүрээний мэдэгдлийн хязгаарт багтаан” гэж, 3 дахь заалтын дугаарыг “5” болгон тус тус өөрчилсүгэй.


3. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ