Хэвлэх DOC Татаж авах
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай


2009 оны 06 сарын 25 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 47



Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал” гэснийг “Мобиком” корпорацийн ерөнхий захирал” гэж, “Скайтел” ХХК-ийн ерөнхий захирал” гэснийг “Тайж трейд” ХХК-ийн ерөнхий захирал” гэж тус тус өөрчилсүгэй.


2.Энэ тогтоолыг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ