


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1990 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 89 хот
ШҮҮХИЙН ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛИЙН
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ
БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
1.БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн чиглэлийг хавсралтын дагуу баталсугай.
2.Энэхүү үндсэн чиглэлийг удирдлага болгон хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын Дээд шүүхийн коллегиуд , аймаг, хотын тусгай шүүхийн дарга нарт даалгасугай.
3.БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт,шинэчлэлийн үндсэн чиглэлийг амьдралд хэрэгжүүлэн шүүхийн засаглал тогтоох, хууль цаазат төрийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллахыг нийт шүүгчид, шүүхийн бүх ажилтнуудад уриалсугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Дээд шүүхийн тэргүүлэгчдийн 1990 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар баталсан ”Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэх чиг баримтлал”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Н.ТӨРБАТ
Ц.ШАРАВДОРЖ
