Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2008 оны 11 сарын 25 өдөр 


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 37



Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.”Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны12 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар тогтоолын 1 дэх заалтын “7 дугаар сарын 1-ний өдөр” гэснийг “11 дүгээр сарын 01-ний өдөр” гэж өөрчилсүгэй.


2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ