Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2005 оны 11 сарын 17 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 72



Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн “Үнэт цаасны хорооны дарга” гэснийг “Санхүүгийн зохицуулах хорооны дарга” гэж өөрчилсүгэй.


2. Энэ тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ