- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 65
Төрийн ордон. Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2001 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Yндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар тогтоол, Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A