Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 326 ДУГААР ЗҮЙЛИЙН 326.1, 353 ДУГААР ЗҮЙЛИЙН 353.4 ДЭХ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 20-ны өдөр                                                                                                         Дугаар 10                                                                                                                            хот

 

 

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ

ХУУЛИЙН 326 ДУГААР ЗҮЙЛИЙН 326.1,

353 ДУГААР ЗҮЙЛИЙН 353.4 ДЭХ ХЭСГИЙГ

ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсгийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь заалтыг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ” гэдгийг “Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болон нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахтай холбогдуулж давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлал нь нэн даруй заавал биелэгдэх ба энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүй” гэж ойлгосугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт заасан “Хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” гэдгийг “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйл/, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйл/ үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий этгээд хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болох тул анхан хийгээд давж заалдах шатны шүүхээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, магадлалтай хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэхгүй” гэж тайлбарласугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                        ШҮҮГЧ                                         Б.БАТ-ЭРДЭНЭ