- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 7 сарын 7 өдөр
Дугаар 46
Төрийн ордон. Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¹ | Бүлэг барааны бичиглэл | Улсын хилээр нэвтрэх ялгаа |
3 | Хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн | Гаргах |
2. Энэ тогтоолыг 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A