


ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005 оны 06 сарын 30 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 37
Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:
Бүлэг | Зүйл ¹ | Yндэсний код | Барааны бичиглэл | Татварын хувь,хэмжээ |
22 | 2203 | - | Шар айраг | 25 |
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
