A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 2 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 24

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтын Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн ТӨ-VIA-д "Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн" гэсний дараа "Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн" гэж нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ