Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ


2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 29



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай


2. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:


1/ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын эхний үе шат (2003-2008 он)-д хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2003 оны 3 дугаар улиралд багтаан батлах;


2/ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрөөс хөдөөгийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ