A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Тогтоол хүчингүй болгох тухай

2004 оны 09 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 13

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Дор дурдсан Улсын Их Хурлын тогтоолуудыг хүчингүй болгосугай:

1/ "Монгол Улсын Ерөнхийлөгч Yндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай" 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаар тогтоол;

2/ "Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоол;

3/ "Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай" 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоол;

4/ "Н.Чинбатыг Yндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай" 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол;

5/ "Yндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай" 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр тогтоол.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР