Хэвлэх DOC Татаж авах
Тогтоол хүчингүй болгох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Тогтоол хүчингүй болгох тухай


2004 оны 09 сарын 06 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 13



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Дор дурдсан Улсын Их Хурлын тогтоолуудыг хүчингүй болгосугай:


1/ “Монгол Улсын Ерөнхийлөгч Yндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хянан шийдвэрлүүлэх тухай” 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаар тогтоол;


2/ “Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоол;


3/ “Ж.Бямбадоржийг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоол;


4/ “Н.Чинбатыг Yндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол;


5/ “Yндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай” 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр тогтоол.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА             Н.ЭНХБАЯР