Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 15



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:


"1/Засгийн газраас дайчилгаатай холбогдуулан өмнө баталсан тогтоол шийдвэрийг 2001 онд багтаан Дайчилгааны тухай хууль тогтоомжтой нийцүүлэх;


2/Дайчилгааны тухай хуулиар Засгийн газраас батлахаар заасан дүрэм, журмыг 2001 онд" улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг 2002 онд тус тус багтаан гаргах;".


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ