Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ


2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 59



Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Дор дурдсан тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцсугай:


1/ “Нийслэлийн өдөр тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 56 дугаар тогтоол;


2/ “Залуучуудын өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр тогтоол;


3/ “Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолын 1 дэх заалт;


4/ “Шинжлэх ухааны ажилтны өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101 дүгээр тогтоол;


5/ “Хөдөө аж ахуйн ажилтны өдөр бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 13 дугаар тогтоол;


6/ “Байгаль орчныг хамгаалах өдрүүд бий болгох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр тогтоол.


2. Энэ тогтоолыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР