Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 118



Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд "З5.Улсын нийгмийн халамжийн газар" гэж нэмсүгэй.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ