A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 65 дугаар тогтоолын З дахь хэсгийн "Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга" гэсний дараа "Статистикийн газрын дарга" гэж нэмсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ