- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ТАГНУУЛЫН БАЙГУУЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 07
Тагнуулын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах газрын нэрийг Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар болгон өөрчилсүгэй.
2.Тагнуулын байгууллагын тухай хуульд Засгийн газрын шийдвэрүүдийг нийцүүлэх, мөн хуульд заасан дүрэм, журмыг батлан мөрдүүлэх арга хэмжээг 2000 оны I улиралд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Н.Алтанхуяг/-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A