Хэвлэх DOC Татаж авах
УЛААНБААТАР /НИЙСЛЭЛ/ ХОТЫН РАЙОН, ХОРООГ ТАТАН БУУЛГАЖ, ШИНЭЭР ДҮҮРЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛААНБААТАР /НИЙСЛЭЛ/ ХОТЫН РАЙОН, ХОРООГ ТАТАН БУУЛГАЖ, ШИНЭЭР ДҮҮРЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ


1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 18



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Нэг. Улаанбаатар хотын дор дурдсан район, хороог татан буулгасугай:


1. Ажилчны район


2. Найрамдлын район


3. Сүхбаатарын район


4. Октябрийн район


5. Налайхын район


6. Багануур район


7. Паризан район


8. Гачуурт хороо


9. Туул хороо


10. Багахангай хороо


Хоёр. Улаанбаатар /нийслэл/ хотод дараахь дүүргийг шинээр байгуулахаар тогтоосугай:


1. Хан-Уул дүүрэг


2. Баянзүрх дүүрэг


3. Сүхбаатар дүүрэг


4. Чингэлтэй дүүрэг


5. Баянгол дүүрэг


6. Сонгино хайрхан дүүрэг


7. Налайх дүүрэг


8. 1995. 16-р тогтоолоор хүчингүй


9. Багануур дүүрэг


10. Багахангай дүүрэг


11, 12-р хэсгийг хүчингүй болсонд тооцсон.


ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ