Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БАГА ХУРЛЫН 1992 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН БАГА ХУРЛЫН 1992 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫН ТУХАЙ


1992 оны 3 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 15



Улсын Бага Хурлын Байнгын хороод, гишүүдийн саналыг үндэслэн ТОГТООХ нь:


Улсын Бага Хурлын 1992 оны хаврын чуулганаар дараахь асуудлыг хэлэлцсүгэй:


1/Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл


Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга Б.Чимид


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


2/Нутгийн захиргаа, өөрөө удирдах ёсны тухай хуулийн төсөл


Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн


Засгийн газрын Орон нутгийн хурал, захиргааны хэлтсийн дарга, Ардын Их Хурлын депутат Ж.Гомбожав


Орон нутгийн асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Д.Жанцан


3/Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Ганбаяр


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


4/Шүүхийн байгууламжийн тухай хуулийн төсөл


Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Ганбаяр


Улсын Дээд шүүхийн дарга Д.Дэмбэрэлцэрэн


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


5/Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хуулийн төсөл


Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Ганбаяр


Улсын Дээд шүүхийн дарга Д.Дэмбэрэлцэрэн


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


6/Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл


Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Ганбаяр


Улсын ерөнхий прокурор Г.Бахдал


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


7/Цэргийн үүргийн тухай хуулийн төсөл


Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


8/Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Иргэдэд эмнэлгийн төлбөргүй үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төслийн хамт/


Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа


Сангийн сайд А.Базархүү


Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Очирхүү


9/Газрын тухай хуулийн төсөл


Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, сайд З.Батжаргал


10/Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн төсөл


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Дашдэмбэрэл


11/Улсын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл


Засгийн газрын ерөнхий сайд Д.Бямбасүрэн


Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын дарга Ж.Баатар


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


12/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн төсөл


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Дашдэмбэрэл


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


13/Улсын Их хурлын тухай хуулийн төсөл


Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


14/Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Дашдэмбэрэл


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


15/Засгийн газрын тухай хуулийн төсөл


Засгийн газрын ерөнхий сайд Д.Бямбасүрэн


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


16/Иргэдийн шашин шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөл


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Дашдэмбэрэл


Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Очирхүү


17/Мал эмнэлэг, үржлийн албаны тухай хуулийн төсөл


Хөдөө аж ахуйн сайд Д.Раднаарагчаа


Эдийн засгийн байнгын хорооны дарга М.Энхсайхан


18/Зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл


Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн


Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Пүрэв


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан


19/Олон нийтийн байгууллагын тухай хуулийн төсөл


Хууль зүйн сайд Ж.Амарсанаа


Эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын асуудлын байнгын хорооны дарга Р.Хатанбаатар


20/Албан татварын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт


Сайнгийн сайд А.Базархүү


Эдийн засгийн байнгын хорооны дарга М.Энхсайхан


21/Бусад асуудал.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ