Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БАГА ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ТУХАЙ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН БАГА ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ТУХАЙ


1992 оны 2 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 12



Ажлын шаардлага болон Улсын Бага Хурлын гишүүд, Тамгын газрын саналыг үндэслэн ТОГТООХ нь:


1.Улсын Бага Хурлын Тамгын газрыг аж ахуй, санхүү, боловсон хүчний асуудлыг биеэ дааж шийдвэрлэдэг хуулийн этгээд байхаар тогтоосугай.


2.Тамгын газрын дүрмийг 1992 оны 3 дугаар сард багтаан боловсруулж батлуулахыг Зохион байгуулалтын хэлтэс /н.ХАНГАЙ/-т даалгасугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ