- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН БАГА ХУРЛЫН ШИНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮДИЙГ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОХ ТУХАЙ
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ
УЛСЫН БАГА ХУРЛЫН ШИНЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮДИЙГ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОХ ТУХАЙ
1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 03
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1/Ж.Бямбадорж, Н.Ганбямба, Б.Пүрэвдорж нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр;
2/Ц.Энхбатыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр;
3/Б.Гүнджаламыг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр;
4/Д.Дэмбэрэл, Л.Баяндалай, Ж.Норовсамбуу нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус томилсугай.
5/С.Батчулууныг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсүгэй.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A