Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 29 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 29 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2005 оны 12 сарын 30 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 84



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтад Улаанбаатар хотын өмчлөлд ногдол хувь, хувьцаагаар шилжүүлэх хөрөнгийн хэмжээг “Дүн 750.867” гэж тогтоосныг “Дүн 720,007.1“ гэж , Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэх нийт хөрөнгийн хэмжээг “Нийт дүн 128,448,171.2” гэж тогтоосныг “Нийт дүн 128,417,311.3” гэж тус тус өөрчилсүгэй.


2.“Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын “XXII Улаанбаатар Б. Шилжүүлэх ногдол хувь, хувьцаа” гэсэн хэсгийн дор дурдсан агуулгатай 16, 17 дахь мөрийн заалтыг хүчингүй болсонд тооцсугай:


  16   Хан-Уул   Далай буян      48307.1        30    14492.1
   17   Хан-Уул    Их өртөө       54559.3        30     16367.8


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ