A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 79

Төрийн ордон. Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай:

1/ Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга;

5/Орон нутгийн боловсон хүчний босоо тогтолцоог зохицуулсан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/;

6/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөл;

8/"Нүүрс хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/ Бичил уурхайн тухай хуулийн төсөл;

10/Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

11/Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/"Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

13/Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

14/Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;

16/"Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

18/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Хаягдал хөнгөн цагааны хайлшид нэг удаагийн татвар тогтоох тухай хуулийн төсөл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай", "Зөвшөөрөл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;

20/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

21/ бусад.

2. Улсын Их Хурлын 2006 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдөж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тогтсугай.

3.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд дурдаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас 2006 оны 9 дүгээр сарын 15-ны дотор өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы явцад өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

5.Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ