Хэвлэх DOC Татаж авах
Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай


2010 оны 02 сарын 02 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 10



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:


1/“Монгол Улсын 2009 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


2/“Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


4/Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;


5/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл;


6/Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


7/Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


8/Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


9/Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


10/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


11/Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай /Шинэчилсэн найруулга/, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;


12/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /Шинэчилсэн найруулга/, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;


13/Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн /Төрөлжсөн/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;


14/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


15/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


16/Төсвийн тухай хуулийн төсөл;


17/Инновацийн тухай хуулийн төсөл;


18/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


19/Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


20/Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


21/Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл;


22/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;


23/Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл;


24/Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл;


25/Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл;


26/Нийгмийн халамжийн багц хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;


27/“”Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


28/””Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


29/Бусад.


2.Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдолтой хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, мөн энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.


3.Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд заагаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор өргөн мэдүүлбэл мөн оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.


4.Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар /С.Батболд/, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ахлагч нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т тус тус даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ