A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 56

Төрийн ордон, Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/ Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/ Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл;

5/Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл;

6/Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл;

7/Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл;

8/Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;

9/Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

10/Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

11/Өрсөлдөөний тухай хуулийн төсөл;

12/Концессийн тухай хуулийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүд /шинэчилсэн найруулга/;

14/Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

15/Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

16/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

17/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл;

18/Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын заавал даатгах даатгалын тухай хуулийн төсөл;

19/Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

20/Инновацийн тухай хуулийн төсөл;

21/Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

22/Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн судлах тухай хуулийн төсөл;

23/Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

24/Бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл;

25/Бэлчээрийн тухай хуулийн төсөл;

26/Агаарын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

27/Агаарын төлбөрийн тухай хуулийн төсөл;

28/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

29/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

30/Хүнсний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

31/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

32/Бичил уурхайн хуулийн төсөл;

33/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

34/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

35/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

36/Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

37/Төрийн нууцын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

38/Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

39/Хэвлэлийн байгууллагуудын тухай хуулийн төсөл;

40/Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуулийн төсөл;

41/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;

42/Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл;

43/ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл;

44/ Нийгмийн халамжийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

45/ Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

46/Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл;

47/Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

48/Уламжлалт мэдлэгийн тухай хуулийн төсөл;

49/Барааны тэмдгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

50/Итгэмжлэлийн тухай хуулийн төсөл;

51/Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

52/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

53/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

54/"Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

55/"Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

56/"Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

57/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны стратеги батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

58/"Ус хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

59/"Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

60/"Гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

61/"Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

62/"Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

63/"Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

64/"Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэсийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

65/Бусад.

2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, мөн энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд дурдаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл энэ оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар /С.Баяр/, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ахлагч нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ