Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2008 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2008 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


2008 оны 09 сарын 25 өдөр 


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 22



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурлын 2008 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:


1/ “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


2/ Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


3/ Монгол Улсын 2007 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2007 оны санхүүгийн нэгдсэн тайлан;


4/ Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн төсөл;


5/ Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн төсөл;


6/ Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн төсөл;


7/ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


8/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


9/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


10/ Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хугацааг сунгах/;


11/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;


12/ Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө зарцуулах тухай хуулийн төсөл /ноолуурын урьдчилгаанд шаардагдах хөрөнгө гаргах тухай/, “Тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


13/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


14/ “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


15/ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл;


16/ Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл;


17/ Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


18/ Агаарын төлбөрийн тухай хуулийн төсөл;


19/ Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


20/ Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай хуулийн төсөл /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


21/ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


22/ Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;


23/ “Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;


24/ Бусад.


2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, мөн энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2008 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.


3.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд дурдаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл энэ оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.


4.Улсын Их Хурлын 2008 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ахлагч нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т тус тус даалгасугай.


5.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ