A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 60

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2007 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай:

1/Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

4/Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төсөл;

5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Хязгаарлагдмал казиногийн тухай, Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон үүнтэй холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

8/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/ Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

10/Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн төсөл болон Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

12/ бусад.

2.Улсын Их Хурлын 2007 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдөж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тогтсугай.

3.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд дурьдаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас 2007 оны 9 дүгээр сарын 15-ны дотор өргөн мэдүүлбэл энэ намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганы явцад өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

5.Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН