Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 41 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ, ХАВСРАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 41 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ, ХАВСРАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


2006 оны 07 сарын 06 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 70



Авлигын эсрэг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.


2. Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэсэн “гурав” дахь хэсгийн “Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт” гэсэн 9 дэх заалт болон “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн” гэсэн 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.


3. Энэ тогтоолыг Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ