Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 64 ДҮГЭЭР ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 64 ДҮГЭЭР ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 11



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтын “ Зургаа. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар“ гэсэн бүлэгт “Халдварт өвчин судлалын төв”, ”Сүрьеэгийн үндэсний төв”; “Долоо. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хэсэг” гэсэн бүлэгт “Улаанбаатар төмөр зам ХК” гэж тус тус нэмсүгэй.


2. Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:


“2.Эрүүл мэнд, боловсрол,соёл урлагийн байгуулагуудыг хувьчлах асуудлыг нийгмийн салбар дахь хувьчлалыг зохицуулсан хууль батлагдсаны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.”


3.Мөн тогтоолоор баталсан жагсаалтаас “Хоёр. Дэд бүтцийн салбар” гэсэн бүлгийн 3-ын “Улсын геодези зураг зүйн газрын Аэрогеодезийн үйлдвэр, зураг зүйн үйлдвэр,” “Тав. Соёл, боловсролын салбар” гэсэн бүлгийн 1-ийн “Их сургуулиуд” гэснийг тус тус хассугай.


4.Мөн тогтоолын 3 дахь хэсэг; хавсралтын “Хоёр. Дэд бүтцийн салбар” гэсэн бүлгийн 2, 4, 7, 9; “Зургаа. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар” гэсэн бүлгийн 4,5,6,7,8,9; “Долоо. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хэсэг” гэсэн бүлгийн 1-5, 8-18-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ